A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА 2026" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
  • 08 сарын 08, Бямба гараг
“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА 2026" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
72 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, аймаг, сумдын удирдлагууд оролцсон

“Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа 2026" зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн ЗДТГ-аас холбогдох талуудтай хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй-15, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй-3 компанийн төлөөлөл болон аймаг, сумдын удирдлага, төрийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, аж ахуй нэгж байгууллагын нийт 150 гаруй төлөөлөлтэй оролцлоо.

Засаг дарга Э.Энхбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ "Аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн аж ахуйн нэгжүүд хуулийн хүрээнд оролцоотой байхыг анхааруулъя. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин Баянхонгорт үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглаж хамтран ажиллаж байх шаардлагыг тавьж байна. Цаашид Баянхонгор аймагт байгаль орчны хяналт нэгдмэл байдлаар хийгдэх ба хууль бус аливаа үйл ажиллагааг таслан зогсоох болно" гэснээр хууль, журмын хэрэгжилтийг хангуулахад чиглэж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Зөвлөгөөний үеэр төр - хувийн хэвшлийн хамтын ажиллагааг орон нутагт өргөжүүлэх боломж, үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудал, тээвэрлэлтийн чиглэл, татвар, нийгмийн даатгал, газрын төлбөр зэрэг сэдвээр холбогдох талууд мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарын орон нутагтаа үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган оролцов.

2026-04-13 09:56:30