A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

"ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ – 2026" АЯН ХААЛТАА ХИЙВ
  • 08 сарын 08, Бямба гараг
"ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ – 2026" АЯН ХААЛТАА ХИЙВ
38 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ – 2026" АЯН ХААЛТАА ХИЙВ

Дэлхийн мөнгөний долоо хоног – 2026 аян Баянхонгор аймагт амжилттай болж өнөөдөр /2026.04.10/хаалтаа хийлээ.

Дэлхийн мөнгөний долоо хоног 2026 аяны хүрээнд олон талт арга хэмжээг Г.Олонбаяр захиралтай Монголбанк орон нутагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудтай хамтран олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулаад буй юм. Тэгвэл тус аяны хаалт өнөөдөр боллоо.

Арга хэмжээг нээж Засаг дарга Э.Энхбат үг хэлэхдээ, Санхүүгийн боловсролтой, эдийн засгийн зөв дадал, хандлага мэдлэгтэй иргэнийг ирээдүйд нь бид бэлтгэх хэрэгтэй байна. Иймээс иргэд хүүхэд залуус, орон нутгийн санхүүчдэд шинэ тутам мэдээлэл олгохоор Монголын санхүү, эдийн засгийн гол оролцогч байгууллага, талуудыг орон нутагтаа урьж ажиллуулж байна гэж онцлов.

Энэ хүрээнд Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын захирал М.Тэлмүүнсайхан, Санхүүгийн Зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа хөгжлийн газрын дарга Б.Батчимэг, Хаанбанкны гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Хадгаламж даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Зээлийн батлан даалтын сангийн Орон нутгийн удирдлагын газрын дарга Б.Ариунаа, Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор, дотор Б.Мөнхбаяр, Монголын даатгалын зах зээлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Жавхланцогт, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг, “Гүүдсек ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Энхтайван, “Бринкс Монгол” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Түмэндэлгэр нарын Баянхонгор аймагт ажиллаж, мөнгөний долоо хоногийн аяны хаалтад оролцов.

Энэ үеэр Мөнгөө хэрхэн зөв удирдах ур чадварт суралцах, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь, хувийн санхүүгээ хөтлөж сурах, даатгалын ач холбогдол, хуримтлал, хадгаламжийн ялгааны талаар сургалтуудыг хүүхэд залууст орж, аяны хүрээнд зохион байгуулсан олон талт уралдааны шилдэг оролцогчдын шагналыг гардууллаа.

2026-04-10 17:23:02