A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО /2026.04.22/
  • 08 сарын 08, Бямба гараг
АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО /2026.04.22/
61 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхайгаар Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичиг”, Төрийн болон орон нутгийн эд хөрөнгийг шинэ цахим системд шилжүүлэх ажлын явц, өмчийн 2026 оны ээлжит тооллогын талаарх мэдээллийг танилцууллаа.

Удирдах ажилтнуудын шуурхайгаас Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас цахим сүлжээгээр ажиллуулах, ажлын цагийг уян хатан байх дотоод зохион байгуулалт хийх” асуудлыг албан хаагчдын саналыг үндэслэн шийдвэрлэхээр тогтлоо.

Мөн аймгийн Засаг даргын 2025 оны А/360 дугаар захирамжаар зарлагдсан “Шилдэг тохижилттой байгууллага” шалгаруулах болзолт уралдаанд оролцож, тайлан ирүүлсэн 44 байгууллагыг манлайлсан Баянхонгор Эрчим хүч ЦТХХК, Баянхонгор сумын Гэгээн сумади сургууль цэцэрлэгийн цогцолбор, Татварын газар, Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨХК-ийн Нисэх буудал, Баянхонгор сумын 5 дугаар сургууль, Өлзийт сумын цэцэрлэг зэрэг байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

2026-04-23 09:50:57