A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

Баянхонгор: "ТОП МОТОРС" ХХК НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСАГТ 11 НЭР ТӨРЛИЙН, 23 ЗҮЙЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОНО✅️
  • 08 сарын 06, Пүрэв гараг
Баянхонгор: "ТОП МОТОРС" ХХК НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСАГТ 11 НЭР ТӨРЛИЙН, 23 ЗҮЙЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОНО✅️
3 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"М-Си-Эс" групп нийгмийн хариуцлагын хүрээнд эх хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалтыг хийхээр орон нутагтай зөвшилцөн, улмаар улсад анхдагч болж татварын 1 хувийн хөнгөлөлтөөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийг иж бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлж, албан ёсны гэрээг 2026 оны 06 сард аймгийн удирдлагатай байгуулсан билээ.

Тэгвэл "М-Си-Эс" Группийн харьяа "Топ Моторс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасагт нэн шаардлагатай нярайн 11 нэр төрлийн, 23 зүйлийн 631.9 саяын /631.900.000₮/ өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болж, 2026 оны 08 сарын 03-нд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, "Топ Моторс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдорж нар албан ёсны гэрээг байгууллаа.

Гэрээг байгуулахад аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Д.Бямбасүрэн, "Топ Моторс" ХХК-ийн санхүүгийн албаны дарга Б.Алтангэрэл нарын холбогдох талууд оролцов.

Гэрээний дагуу

1. Видео ларингоскопи

2. Нярайн неопап уушиг тэлэгч

3. Нярайн спапын аппарат

4. Нярайн амьсгалын аппарат

5. Нярайн инкубатор

6. Нярайн хяналтын монитор

7. Ургийн кардиотограммын аппарат

8. 4D ургийн эхо

9. Дулаацуулах ширээ

10. Унтуулгын аппарат

11. Хагалгааны гэрэл зэрэг 11 нэр төрлийн, 23 зүйлийн эх болон нярайд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг энэ сардаа багтаан хандивлагч талаас тус тасагт нийлүүлэх юм.

Ташрамд дурдахад Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийг иж бүрэн шинэчлэн завсарлах ажлыг ирэх 9 сарын дундуур дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэж гүйцэтгэгч ААН-ээс мэдээллээ.

2026-08-03 15:03:00