A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

ЗАСАГ ДАРГА АСАН ДАНСРАНГИЙН СҮХБАТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ АЙМГИЙН 85 ЖИЛИЙН ОЙН БОСГОН ДЭЭР БОЛЛОО
  • 08 сарын 07, Баасан гараг
ЗАСАГ ДАРГА АСАН ДАНСРАНГИЙН СҮХБАТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ АЙМГИЙН 85 ЖИЛИЙН ОЙН БОСГОН ДЭЭР БОЛЛОО
5 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийг 1951-1957, 1961-1963 онуудад хоёр удаа удирдан Засаг даргаар ажиллах хугацаандаа аймгийн төвийг Галуут сумын Баянхонгор хайрхнаас одоогийн Номгон хайрхны ар, Түйн голын хөвөөнд шилжүүлэн байршуулж, энэ хугацаандаа өндөр үр бүтээл гарган ажиллаж, улс түмэндээ хүндлэгдсэн эрхэм хүмүүн Дансрангийн Сүхбатын агсны гэрэлт хөшөөний нээлт аймгийн түүхт 85 жилийн ойн босгонд боллоо.

Баянхонгор аймгийн Тусгаар тогтнолын Баганат хөшөөний чанх урд, ахмадын цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан гэрэлт хөшөөний нээлтэд Д.Сүхбат агсны үр хүүхдүүд, Хөдөлмөрийн баатар Т.Галсан нарын Баянхонгор аймгааас төрсөн үе үеийн гавьяат, төр нийгмийн зүтгэлтнүүд, аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат нарын хүндэт төлөөлөл оролцон, хүндэтгэл илэрхийллээ.

Д.Cүхбат асан нь 11 наснаасаа Эрдэнэцогт сумын захиргаанд галч, зарлага бичээчээр ажиллаж эхэлжээ. Тухайн үед гарсан эсэргүү бослогын үед Хамгаалах отрядын холбоочин мөн бослогоос дүрвэж хилийн чанад руу нүүсэн айлуудын ихээхэн хэмжээний мал хөрөнгийг цуглуулж тушаах ажилд эцгийн хамт оролцож, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар 4 мянган км туулж, 600 тэмээ, 2 мянган адуу, 12 мянган хонь цуглуулан тууж зохих газрын шийдвэрээр Богдын Улаан хошууны, Хөшөөтийн хамтралуудад хуваарилан өгсөн байна. 1934 оноос Баянзүрх уулын хоршооны нягтлан бодогч Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын нягтлан бодогчоор ажиллаж байгаад Цэргийн ерөнхий сургуульд суралцжээ.

1938 оны намар хувьсгалын эсэргүү нарын хамсаатан гэх шалтгаанаар тус сургуулиас халагдан Өвөрхангай аймгийн хоршоодын холбоонд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад Улаанбаатар хотод мэргэжлийн нягтлан бодогчийн курст суралцан төгсөж. Улмаар Өвөрхангай, Хөвсгөл, Архангай аймгуудын хоршоодын нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулж 100 гаруй ня-бо нарыг төрүүлэн гаргажээ. 1940 онд ЗХУ-ын Ленинград хотод Худалдааны төв институтийн түр курст суралцаад буцах гэтэл 1941 онд Герман фашистууд ЗХУ-д довтолж дайн эхэлсэн байна. Ленинград хотын хамгаалалтад ажиллахын зэрэгцээ 16 удаагийн тулалдаанд оролцож 3-4 удаа шархтан 1941 оны 12 дугаар сард эх орондоо буцаж иржээ. Буцахад нь штабын дарга Путенко гар буу дурсгал болгон өгснийг нь Монголын Дотоод явдлын яам байцааж шалгах явцдаа хураан авсан гэдэг.

1942 оноос Хатгалын дамжлага баазын ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа дайны үеийн хүнд хүчир хөдөлмөр хийж, өндөр ачаалалтай ажиллажээ. 1945 оны 8 дугаар сард манай улс Японтой дайн зарлаж чухал хэрэгцээтэй хүмүүсийг орон нутгаас дайчилж Батлан хамгаалах яамны мэдэлд ажиллуулахад оролцож Хурандаа Самдандэлэгийн группт орж удаа дараа хилийн чанадад гарч үүрэг гүйцэтгэж явсан байна. 1946 оноос Баянхонгор аймгийн Хоршоодын холбооны ерөнхий ня-бо, Худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн дарга, Аймгийн 1 дүгээр орлогч, Төлөвлөгөөний комиссын даргаар тус тус ажиллажээ. Дараа нь 1958 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцаж төгсөөд Өвөрхангай аймгийн даргаар томилогдов. Тус аймагт ажиллаж байхдаа Хархорины УЦС-ын барилга гурил тэжээлийн үйлдвэр байгуулах Баянтээгийн нүүрсний уурхайг олж илрүүлэн ашиглах бодлого боловсруулж байжээ.

1961 оноос Баянхонгор аймгийн даргаар ажиллах үед Галуут сумд байсан төвийг Их Богдын газар хөдлөлтөөс улбаалан цэвдгийн хагарал үүссэний улмаас 1962 онд нүүлгэж одоогийн байршилд шинээр байгуулж эхэлсэн байна. Мөн Хөл саяын Тонгоргийн даваанууд, Шаргалжуутын рашаан замыг засуулж Байдрагийн голоос Хэрсэнгийн тал руу суваг татуулж 3 сумын нутгийг отрын бэлчээртэй болгожээ.

1963 оноос Завхан аймгийн даргаар ажиллахдаа Тэлмэний Хүрэн тал, Тэс суманд 1000га газрыг боловсруулан Загастайн давааг засуулах гэх мэт олон ажлуудыг удирдан хийлгэсэн байна.

1966 оноос Улаанбаатар хотод Их барилгын трестийн даргаар ажиллахдаа 1-р эмнэлэг, Эрүүл мэндийн яам, Анагаахын дээд сургууль , 3-р төрөх эмнэлэг, Оёдлын фабрик гэх мэт олон объектуудыг бариулжээ. 1968 оноос Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйн даргаар ажиллахдаа ажлыг сайжруулж олон хөдөлмөрийн баатруудыг төрүүлж, 1971- 1976 онд Байдрагийн сангийн аж ахуй, 1976-1983 онуудад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын даргаар ажилласан байна.

Ажилласан хугацаандаа БНМАУ-ын АИХ-ын депутатаар 4 удаа, аймаг, сум, хотын депутатаар 40 жил сонгогдож байсан удаатай. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль бусад ойн медалиуд, Атрын медалиуд, ОХУ-ын армийн ойн медалиуд, Жуковын медалиар шагнагдсан байна. Дэлхийн 2-р дайнд оролцож, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин, Баянхонгор аймаг, хотын, Завхан аймаг, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотын “Хүндэт иргэн”-ээр тодорч байсан эрхэм нэгний гэрэлт хөшөө төрөлх нутаг орных нь 85 жилийн ойн дээр сүндэрлэн бослоо.

Д.Сүхбат агсны намтар, хөдөлмөр бүтээлтэй танилцахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрэн мэдээлэл аваарай. https://sites.google.com/view/dansransukhbat/

2026-07-24 16:43:00