• 08 сарын 07, Баасан гараг
Эх үрсийн баярыг "Автомашингүй өдөр" болгоно
232 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.29) Эх үрсийн баярын өдрийг нийтээр тэмдэглэхгүй байх тухай улсын Онцгой комиссын шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос даган хэрэгжүүлнэ. 

Энэ хүрээнд 6 дугаар сарын нэгэнд Баянхонгор сумын төв замын /Нэгдэлчин зочид буудлын уулзвараас Амьчуулын тойрог хүртэлх /автомашины хөдөлгөөнийг 08:00-20:00 цаг хүртэл хааж, төв зам дагуу хүүхэд багачууд дугуйгаар болон чөлөөтэй явах боломжийг олгохоор боллоо.

Мөн энэ өдөр аймгийн Засаг дарга  500 хүүхдэд бэлэг гардуулна.

2021-08-09 00:48:59