• 08 сарын 08, Бямба гараг
Томоохон голууд үерлэж, усны түвшин 1-25 см-ээр дээшилжээ
377 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.07.20) Баянхонгор аймгийн томоохон голууд үертэй байгаа тул ард иргэдийг голын ойр орчимд аялж зугаалахгүй байх, баталгаатай зам гүүрээр зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

2021.07.20-ны өглөөний 08.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Түйн голын усны түвшин 5 см, Загийн гол 33 см, Шаргалжуут гол 2 см, Байдрагийн гол 5 см, Галуутын  Цагаан туруут 25 см тус тус усны түвшин нэмэгдсэн байдалтай байна.

2021-08-10 08:45:30