• 08 сарын 07, Баасан гараг
ХОНГОР НУТГИЙН ХОРЬ ГАРУЙ АХМАД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА
278 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.10.02)  Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг орон даяар тэмдэглэж байна. Энэхүү түүхэн 90 жилийн ойд зориулсан цахим чуулганд монгол орны өнцөг булан бүрээс 1000 гаруй ахмадууд оролцлоо. Цахим чуулганд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа нар мэндчилгээ, Монголын ахмадын хорооны дарга Ц.Сүхбаатар тавьсан илтгэлийг Баянхонгор аймгийн ахмадын төлөөллүүд анхааралтай сонсож талархан дэмжиж хүлээн авлаа. Монгол улсын ахмадын хорооны дарга Ц.Сүхбаатар илтгэлдээ ахмадуудынхаа талаар төр засгаас авч хэрэгжүүлсэн олон асуудлыг онцлон тэмдэглэлээ.
 
Мөн ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгахад Монголын төр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам анхаарч байгааг А.Ариунзаяа сайд хэлсэн үгэндээ тодосгосонд Хонгор нутгийн ахмадууд алга ташин хүлээн авсан юм.
Цахим чуулганд оролцож байгаа орон нутгуудаас үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэх ахмадын хорооны дарга нарын салхийг Архангай аймгийн ахмадын хорооны дарга О.Даваасүрэн хагалж мэндчилгээ дэвшүүлсний дараа Өмнөговь зэрэг олон аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн ахмадын хорооны дарга нар үргэлжлүүлэн мэндчилгээ дэвшүүлж, санал бодлоо солилцсноор цахим чуулган өндөрлөв.
 
Цахим чуулган өндөрлөсний дараа Баянхонгор аймгийн ахмадын хорооны арга хэмжээ эхлэв. Улсын хэмжээнд явагдсан "Мөнхийн аялгуу" уралдаанд Баянхонгор аймгаас 107 уран сайханч оролцсон байна. Түүний 28 нь Баянхонгор сумын ахмад настнууд ажээ. Тус наадамд шалгарсан уран сайханчдын тоглолтоор аймгийн ахмадын хорооны 90 жилийн ойд зоруулсан баярын хурал Хөгжимт драмын театрт эхэлсэн юм.
 
Аймгийн ахмадын хорооны дарга Ж.Энхбаяр баярын хурлыг нээж үг хэлсний дараа Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, аймгийн засаг даргын орлогч Б.Батсуурь, Баянхонгор сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Ахмадын байгууллагын 90 жилийн ойн баярын хурал дээр олон арван жил төр нийгэмдээ хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан зарим ахмадууд одоо ажиллаж буй зарим хүмүүсийг төрийн дээд шагнал болон аймгийн ИТХ-ын Соёрхол одон, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан хүмүүст аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулж баяр хүргэсэн юм.
 
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
 
Баянхонгор сумын ахмад настан М.Балдорж, Р.Нарантуяа мөн сумын ахмад настан, аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга Л.Мандал, СӨБ-ын ахмад ажилтан Д.Рина
 
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
 
Б.Аюурзана Баянхонгор сумын ахмад настан, Б.Базар, Ц.Сэрэмбэ Баянхонгор сумын, Ц.Баянжаргал Галуут сумын ахмад настан,
Х.Дүүрэнхундага УЦУОШГ-ын Галуут өртөөний дарга, ХДТ-ын ахмад настан Д.Балдан нарын 18 хүн
 
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
 
М.Чинбат Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан
 
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
 
Н.Мөнхбаяр Баянхонгор сум, Б.Гантулга УЦОШГ-ын Галуут өртөөний техникч нарын шагналыг гардуулснаар ахмадын баярт зориулсан баярын хурал өндөрлөв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-10-04 02:48:26