• 08 сарын 07, Баасан гараг
Өлзийт дэх "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн хэрэгжилтийн явцад хяналт хийлээ
374 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.10.05)  "Сумын төвийн шинэчлэл" төсөл Өлзийт суманд хэрэгжиж буй. Өнөөдөр гүйцэтгэлийн явцад нь улсын комисс ажиллаж хяналт хийлээ.
 
Сумын төвийн шинэчлэл төсөл нь УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн өртгөөр 2020-2021 оны хугацаанд Өлзийт суманд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхан хясаат” ХХК ажиллаж байна. Тус компани төслийн хүрээнд: 
 
1.Усан сан: 60м3-ын хүчин чадал бүхий цэвэр усны банк,
2. 10х12м хэмжээтэй тоосгон барилга,
3. Цэвэрлэх байгууламж - хоногт 50м3 хүчин чадал бүхий 3,6м х 11,4 хэмжээтэй ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төмөр бетон танк, сендвичэн барилга,
4. Гадна дулаан хангамж- 865 урт метр сувагт ф32 бүхий 150 мм голчтой 1730 метр ган хоолой
5. Гадна ус хангамж - Дулааны сувагт ф32 бүхий 100мм голч той 888 метр урт цайрдсан ган хоолой
6. Ариутгах татуурга: ф160-250мм голч бүхий 2158,4 метр урт хуванцар хоолой
7. Гадна цахилгаан: 55 метр урт АВБбШнг хүчний кабел, нийт 900 метр урт СИП кабель
8. Ариун цэврийн өрөөний засвар: нийт 57,1 кв талбай бүхий одоо байгаа сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн өрөөнүүдийн засвар
9. Тохижилт, ногоон байгууламж: нийт 0,9 га талбайн мод бут зүлэг, явган зам, талбай, тоглоомын талбай, хайс хашаа, сүүдрэвч гэрэлтүүлэг,
10. Авто зам: 0,8 км-ийн урттай, 6 метрийн өргөнтэй асфальт зам тус тус хийгдэж дуусах шатандаа байгаа аж.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-10-05 10:44:03