• 08 сарын 08, Бямба гараг
КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН ОНОШЛОГООГ ОРОН НУТАГТАА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
490 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг компьютер томографийн аппараттай боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар 10 сарын 31-ний өдөр орон нутагт ажиллахдаа аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн "Siemens" брэндийн өндөр хүчин чадалтай, компьютерт томограф аппаратыг ийнхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэснээр эрүүл мэндийн салбар, иргэдийн олон жилийн хүлээлт биелэж байна.

Энэхүү аппарат нь рентген туяа ашиглан хүний биеийн эд эрхтэний дотоод бүтцийг 64 зүслэгээр зүсэн нарийн дүрслэн үзүүлж эмгэг өөрчлөлтийг илрүүлдэг,  оношлогооны үргэлжлэх хугацаа богино гээд олон давуу талтай аж. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгай өрөө бэлтгэж засварласан бөгөөд дээрх комьютерт томографийн аппаратын угсралт, суурилуулалтын ажлыг ойрын хугацаанд хийснээр манай аймгийн иргэд  олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг Улаанбаатар хот бусад газарт хүрч очих чирэгдэлгүйгээр орон нутагтаа авч эхлэх юм.

Ташрамд дуулгахад комьютерт томографийн нэг эмчийг  мэргэшүүлж сургасан бол одоо техникийн хоёр ажилтныг Улаанбаатар хотод сургаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв.

 

#Эрүүл_мэнд #Компьютер_томограф

 

2021-11-02 06:51:28