• 08 сарын 07, Баасан гараг
Вакцинжуулалтыг (III тун) эрчимжүүлэх нэг сарын арга хэмжээ өрнүүлнэ
342 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/23/2021  Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдрийн хурлаараа коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунд иргэдээ хамруулах ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцлээ.
 
   ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай бүүстэр буюу гурав дахь тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэлсэн юм.  Манай аймагт 11 сарын 21-ний байдлаар 14518 хүн гурав дахь тунг хийлгэсэн байна.
 
Хурлаас вакцины гурав дахь тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор;
  • Зах, худалдааны төв, төрийн бүх шатны байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх
  •  
    Вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх
  •  
    Аймгийн хэмжээнд болзолт уралдаан зарлаж дархлаажуулалтад өндөр хувьтай оролцсон гурван сумыг шалгаруулан шагнаж урамшуулах
  • Төрийн байгууллагуудын дунд дархлаажуулалтын челленж өрнүүлэх арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгуулхаар  тогтлоо.

 

2021-11-24 01:21:55