• 08 сарын 07, Баасан гараг
Хонгор нутгаас тодорсон гурван Гэгээнтэний номын айлдвар ХДТ-т эхэллээ
503 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/29/2021 Баянхонгор аймгаас төрсөн буян номын дээд эзэд Монголын Бурхны шашны гурван зулын нэг Ламын Гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт, Амар буянт хүрээний Дугар Зайсан гүшри VIII дүр Данзанчойжийнямаа гэгээнтэн, Пандэчойнхорлин хийдийн IX гэгээнтэн Гачэн Чогбрүл Ренбочи нарын оролцсон “Аймаг хотлоороо эрүүл энх, амгалан тайван орших гурван гэгээнтний номын айлдвар” өнөөдөр Хөгжимт драмын театрт эхэллээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын айлтгалаар анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээ 2021 оны 11 дүгээр сарын 29,30-нд хоёр удаа болох юм.
Гурван Гэгээнтнийхээ буян номын айлдварыг аймаг хотлоороо даган баясахыг урья!

2021-11-29 02:36:08