• 08 сарын 07, Баасан гараг
“ИРГЭДИЙН НААДАМ-2021” ТЭМЦЭЭНД 22 БАГИЙН 600 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
243 ХҮН ҮЗСЭН БАЙНА

12/11/2021 Баянхонгор аймгийн “Иргэдийн наадам-2021” тэмцээний нээлт энэ сарын 10-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо.  Тэмцээнд 12 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд сум, байгууллагын 22 багийн 600 гаруй тамирчид  сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, гимнастик гэсэн дөрвөн төрлөөр оролцох аж.

Монгол улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Биеийн тамир спортын Улсын хорооноос Монгол улсын 21 аймагт “Иргэдийн наадам 21” арга хэмжээг зохион байгуулж буй нь  аймаг, сум, багийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд идэвх, оролцоог дээшлүүлэх зорилготой юм.

Спортын наадмын нээлтэд  аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Г.Энхбаяр болон Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Биеийн тамир спортын газрын дарга Б.Оюунбаатар нар оролцлоо. Энэ үеэр Б.Батсуурь нийт баг, тамирчдад баяр хүргэж, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашид ч нийт иргэдийнхээ эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн спортын олон тэмцээн, уралдаан, бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Баянхонгор аймгийн Иргэдийн наадам эхний өдөр буюу энэ сарын 10-нд сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлэж, волейбол, олс таталт, гимнастикаар үргэлжилнэ.

  

  

  

2021-12-11 02:17:12