• 08 сарын 08, Бямба гараг
Удирдлагуудын шуурхай хурлын оны анхны хуралдаан болов
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

04/06/2022  Аймгийн төрийн байгууллагын удирдлагуудын энэ оны эхний шуурхай хурал 4-ний өдөр болов.
Энэ үеэр  Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоол болон бусад холбогдох шийдвэрийн талаар төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал танилцуулсан юм. Тус тогтоолд Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг чөлөөлж хэрэгжилтийг хангахыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.
 
Мөн Засгийн газрын 2021 оны 377-р тогтоолын хүрээнд аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн бүтэц орон тоог баталсан шийдвэрийг танилцуулав. Тус тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын:
-Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс,
-Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс нь Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс,
-Соёлын хэлтэс нь Соёлын газар тус тус болон өөрчлөгджээ. Түүнчлэн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг Боловсрол соёл урлагийн газрыг  "Боловсрол шинжлэх ухааны газар" болгожээ. 
 
 
 

2022-01-06 05:00:18