• 08 сарын 07, Баасан гараг
"ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА"-Д НЭР ДЭВШИГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
381 ХҮН ҮЗСЭН БАЙНА

01/05/2022  Хөдөлмөр бүтээлээрээ салбараа манлайлж, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор аймгийн “Хөдөлмөрийн аварга”-ыг жил бүр тодруулдаг уламжлалтай.
 
Тухайн сум, байгууллагаас аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар нэр дэвшүүлж буй иргэний материалыг аймгийн Засаг даргын 2013 оны 49 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан журмын шаардлагын дагуу тодорхойлон, хамт олноороо хэлэлцүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа бодлогын хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 10-ний дотор ирүүлнэ үү.
 
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

2022-01-06 05:47:38