• 08 сарын 08, Бямба гараг
Тусгаарлах эмнэлэгт 344 хүн эмчлүүлж байна
357 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-01-17 14:54:16  Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 83  тохиолдол бүртгэгдэж, он гарснаас хойшхи хугацаанд  нийт батлагдсан тохиолдол 1001 боллоо. Үүнээс Баянхонгор хотод  628, Жинстэд 79, Бууцагаанд 66, Өлзийтөд 62, Бөмбөгөрт 48, Галуутад 24, Богдод 24, Жаргалантад 13, Хүрээмаралд 8, Баян-Өндөрт 8, Баянбулагт 8, Гурванбулагт 7, Шинэжинсэтэд 5, Баянговьд 3, Баацагаанд 3, Эрдэнэцогтод 3, Баянцагаанд 2, Баянлигт 2 тохиолдол тус тус батлагджээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд  344 иргэн эмчлүүлж байгаагаас  биеийн байдал хүндэвтэр 33, хүнд нэг хүн байна.  Тусгаарлан ажиглах байранд өвчтөн байхгүй бөгөөд нийт 797 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Нийт 160 хүн эдгэрчээ.

Он гарсаар 2338 иргэн түргэвчилсэн шинжилгээ хийлгэсний 248-ийг сүүлийн 24 цагт авснаас 83 тохиолдол илэрчээ.

2022-01-17 08:14:44