• 08 сарын 07, Баасан гараг
Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд амжилттай оролцогчдыг хүлээн авч уулзлаа
321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXV их наадам Орхон аймагт амжилттай болж өндөрлөжээ. Үндэсний Улсын аваргаас манай үсчин, гоо засал, хумс засалчид Гранпри цом, таван медаль, нэг тусгай байрыг хүртсэн байна.

Улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон орон нутгийн багийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар өнөөдөр /2022.10.17/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

Үндэсний улсын аваргын тэмцээнээс Гранпри цомыг Баяхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, Монгол улсын мастер үсчин Адьяагийн Баярмагнай авсан бол Б.Жаргалдулам салоны тайралтаар тэргүүн байр, Б.Сэр-од Эрэгтэй крактив сонгомол төрлөөр хоёр алт, Г.Доржханд н.Баярцэцэг нар эрэгтэй крактив төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, Б.Ган-Ес хоёр төрлөөр алтан медаль хүртжээ. Мөн маникюр фрэнч хумсны төрөлд тусгай байрыг А.Номин-Эрдэнэ эзэлсэн байна.

Аймгийн удирдлагууд үндэсний аваргын тэмцээн уралдаандаа амжилттай оролцогчдод баяр хүргэж, Б.Жаргалдулам, Б.Сэр-Од нарт ИТХ-ын дээд шагнал Соёрхол одон, Г.Доржханд, Б.Ган-Ес нарыг хүндэтгэлээр шагнаж, нийт оролцогчдод дурсгалын зүйлс гардуулав.

Цаашдаа аймгийн зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран зөвлөж, улсын чанартай уралдаануудад орон нутгаас амжилттай оролцож буй нөхцөлд тодорхой дэмжлэг үзүүлдэг байх журам боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ аймгийн удирдлагууд энэ үеэр илэрхийлэв.

2022-10-17 16:45:25