• 08 сарын 08, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙГ ТӨЛӨӨЛӨН СОНГОГДСОН 21 ДЕПУТАТ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАХАД ОРОЛЦЖЭЭ.
343 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан. Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан юм.

    Одоогоос 32 жилийн өмнө БНМАУ-ын АИХ-ын 430 депутат 2 сар гаруй буюу 76 хоногийн хугацаанд хуралдаж, өнөөдрийн ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг манай Баянхонгор аймгийг төлөөлөн сонгогдсон 21 депутат шинэ үндсэн хуулийг батлахад оролцсон.

Тухайлбал:

Өлзийт сумаас – Ц.Очирбал /тус сумын нэгдлийн дарга/

Жинст сумаас-Б.Сангисэрээ /малчин/

Богд сумаас – Р.Доржбат /МУСГЗ,Монголын радиогийн нэвтрүүлэгч/

Баянлиг сумаас –Ч.Батболд / тус сумын нэгдлийн дарга/

Баянговь сумаас- Л.Дүйсэнсанги /малчин/

Шинэжинст сумаас-Д.Жагварал /тус сумын АДХГЗ-ны дарга/

Баян-Өндөр сумаас-Б.Чойжилсүрэн /МАХНТХ-ны ХШК-ын дарга/

Баянцагаан сумаас- М.Жадамбаа /тус сумын нэгдлийн дарга/

Баацагаан сумаас-Л.Баяндалай /тус сумын нэгдлийн дарга/

Бууцагаан сумаас-Т.Ширмэн / тус сумын нэгдлийн дарга/

Бөмбөгөр сумаас- Б.Сандуйжав /аймгийн МАХН-ын хорооны дарга/

Хүрээмарал сумаас- Т.Төмөрбаатар/аймгийн АДХГЗ-ны дарга/

Баянбулаг сумаас-Н.Сэндэнжав /МАХН-ынТХ-ны хэлтсийн эрхлэгч/

Гурванбулаг сумаас- О.Нямдаваа /тус сумын нэгдлийн дарга/

Заг сумаас- Г.Жадамбаа /тус сумын нэгдлийн дарга/

Жаргалант сумаас-Т.Галсан /тус САА-н дарга/

Галуут сумаас-А.Рэгзэн / тус сумын нэгдлийн орлогч дарга/

Баян-Овоо сумаас- Г.Бүдээ /МАХН-ын хорооны дарга/

Эрдэнэцогт смуаас- Л.Пүрэвгял / тус сумын нэгдлийн дарга/

Баянхонгор сумаас- Б.Искра /Барилга трестийн дарга/, Д.Марав /хүний их эмч/ нарын 21 депутат сонгогдон ажиллаж байжээ.

Эдгээрээс үндсэн хууль тогтоогч, Монгол улсын үйлчилгээний гавъяат ажилтан А.Рэгзэн, үндсэн хууль тогтоогч аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Ц.Очирбал нар одоо аймагтаа ажиллаж амьдарч байна.

Харин үндсэн хууль тогтоогч Монгол улсын гавьяат эдийн засагч Л.Пүрэвгял, Монгол улсын гавьяат багш Б.Чойжилсүрэн, мөн үндсэн хууль тогтоогч М.Жадамбаа, Б.Сандуйжав, нар Улаанбаатар хотод, Л.Баяндалай Эрдэнэт хотод тус тус ажиллаж амьдарч байна.

2024-01-12 13:22:54