• 08 сарын 07, Баасан гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ ӨВЛИЙН ДӨРВӨН ХҮЛЭМЖ БАРИГДАВ
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг хөдөө аж ахуй газар тариалангийн салбартаа үр ашигтай өөрчлөлтийг сүүлийн жилүүдэд хийж ирлээ.

2023 онд зуны 100 хүлэмжийг байгуулж тариалан эрхлэгчдэд нөхцөлтэйгөөр олгосон бол 2024 онд улсын төсвийн 2,5 тэрбумын төсөвт өртгөөр 3 хүлэмж, БНХАУ-ын Ганьсү мужийн дэмжлэгээр нэг хүлэмжийг тус тус барьж ашиглалтад оруулснаар дөрвөн улиралд ашиглах, автомат ажиллагаа бүхий дөрвөн хүлэмжтэй боллоо.

Ингэснээр хүн амын эрүүл мэнд, хүнсний ногооны хэрэгцээ хангамжид дорвитой өөрчлөлт, тариалан эрхлэгчдэд том дэмжлэг болж байгаа юм.

Японы тариалан эрхлэгч эрдэмтэд манай аймагт өнөөдөр ажиллах үеэрээ Хүлэмжийн аж ахуйн ашиглалтын талаар орон нутгийн тариалан эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тогтов.

 

2024-09-06 15:00:00