• 08 сарын 08, Бямба гараг
БАЯН-ӨНДӨР СУМЫН УЛААН ҮЗҮҮР НЭГДҮГЭЭР БАГИЙН МАЛЧИН С.АЗЖАРГАЛЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
100 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тэмээний аймгийн алдарт уяач С.Азжаргал, гэргий Д.Дэлгэрмаа нар аймгийн аварга малчин болж шагналаа гардан авлаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Үйлдвэржилт хөгжлийн корпарацийн захирал Б.Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Тогообаатар, Засаг дарга Б.Далай, ЗДТГ-ын дарга Э.Амгаланбаяр, багийн Засаг дарга Д.Ууганбаяр нар хотонд нь гардуулан өгөв.

Аймгийн аварга малчин болсон гэр бүлдээ баяр хүргэж ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

2025-02-20 11:20:00