• 08 сарын 08, Бямба гараг
ЗАГ СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ
108 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Модон луу жилдээ хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт гаргасан амжилт бүтээлээрээ Баянхонгор аймгийн Заг сумын дөрвөн гэр бүл аймгийн аварга малчны болзол хангаж, “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр шагналаа гардан авлаа.

Тус сумаас аймгийн аварга малчнаар Ц.Энхтүвшин, Д.Одонтунгалаг нарын гэр бүл, Б.Ариунбаяр, О.Энхжаргал нарын гэр бүл Ц.Батсайхан, Б.Уранцэцэг нарын гэр бүл болон Н.Амарсанаа, Б.Ариунзаяа нарын гэр бүл тус тус тодорчээ.

Шагналыг АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ХХААГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхтогтох, аймгийн ХДТ-ын дуучин, МУСТА Р.Болортуяа, Заг сумын Засаг дарга Т.Нямжаргал болон сум орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд гардуулав.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2025-02-21 12:00:00