• 08 сарын 08, Бямба гараг
БУУЦАГААН СУМААС ЛУУ ЖИЛД АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ ТАВ, НЭГ АВАРГА СААЛЬЧИН ТӨРЛӨӨ
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаr хөдөлмөрлөсөн аймгийн аварга малчид тодров.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас аймгийн аварга малчнаар

1.Б.Рагчаасүрэнгийн гэр бүл

2.Ч.Энхбатын гэр бүл

3.М.Ганзоригийн гэр бүл

4.У.Мөнхсүхийн гэр бүл

5. Л.Аварзэдийн гэр бүл шалгарсан бол аймгийн аварга саальчинаар У.Оюунмаа тодорч сар шинийн өмнө аймгийн аваргуудын шагналаа хүлээн авав.

Бууцагаан сумын аймгийн аварга малчны шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Хишигбаатар, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны дарга Б.Ням-Очир болон сум орон нутгийн удирдлагууд малчдын хотонд нь очиж гардууллаа.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан та бүхэнд баяр хүргэе.

Малчин та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2025-02-22 07:50:00