• 08 сарын 07, Баасан гараг
БААЦАГААН СУМААС ТӨРСӨН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА БУЯНТ МАЛЫН ХОТОНДОО ХҮЛЭЭН АВЛАА
110 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2024 оны жилийн эцсийн мал тооллогоор улсдаа хамгийн олон ямаа тоолуулж, аймгийн хэмжээнд мал сүргийн тоогоороо тэргүүлж буй Баацагаан сумын аймгийн аварга малчид тодров.

Тус сумаас үндэсний баялаг болсон бэлчээрийн мал аж ахуйгаа олон жил үр бүтээлтэй эрхэлж, түүнээс гарах ашиг шимийг үлэмж нэмэгдүүлж, залуу малчдыг малжуулж, сум орон нутгийн ажил арга хэмжээнд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн Б.Батхүү, Д.Мөнхбаатар, З.Хүрэлбаатар, Д.Чулуунбаатар, П.Төмөр нарын гэр бүл луу жилд аймгийн аварга малчнаар шалгарчээ.

Аймгийн аварга малчдын шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батсуурь, Их Богдын байгалйин цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Бат-Өлзий нар малчдын хотонд нь хүндэтгэл дүүрнээр гардуулав.

Малчин түмэн та бүхний буянт сүргийн тань шим өндөр, үйлс өрнүүн дэлгэр байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

2025-02-22 02:10:00