• 08 сарын 08, Бямба гараг
“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
107 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхсайхан болон хууль, цэрэг хүчний байгууллагын удирдлагууд оролцов.

Баярын хуралд аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж үе үеийн баатарлаг түүхт цэрэг эх орончид доо халуун баяр хүргэлээ.

Баярын хурлын үеэр Батлан хамгаалах яам болон орон нутгийн шагналыг гардуулж, цэргийн цол нэмсэн алба хаагчдын цолыг гардуулж өглөө.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан уралдаан, тэмцээнд багийн нийт дүнгээр манлайлан шалгарсан байгууллагуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

2025-03-18 20:00:00