• 08 сарын 07, Баасан гараг
"ЭРТ ТУСМАА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
119 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн оролцоо дэмжлэг үзүүлэхэд багш, эмч, эцэг эх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Японы Хүүхдийг Ивээх Сан, Боловсролын газар хамтран зохион байгуулсан ЭРТ_ТУСМАА өдөрлөгт Баянхонгор сумын цэцэрлэгийн 200-аад эцэг эхчүүд хамрагдан оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг оролцлоо.

Тэрээр өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд Эцэг эхчүүдэд хандан 9,18,36 сартай хүүхдийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах мөн “ Эх хүүхдийн ягаан дэвтэр”-ээ тогтмол хөтөлж хэвшихийг уриаллаа.

Өдөрлөгийн хүрээнд дараах мэдээллүүдийг өглөө.

- Бага насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн тухай, түүний ач холбогдол сэдвээр ЭМГ-ийн мэргэжилтэн А. Булганчимэг

- Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих нь сэдвээр ХБХЭМБНХ-н салбар комиссын гишүүн, аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн А.Өлзийсайхан

- Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв танилцуулга мэдээллийг ХБХЭМБНХ-н салбар комиссын гишүүн, ХБХЗХТ гүйцэтгэх захирал М. Дулмаа

- Өдөрлөгийн үйл ажиллагааны төгсгөлд Хүүхдийг ивээх сангийн Баянхонгор салбарын ажилтан Н. Мөнхзаяа нар тус тус мэдээлэл хийв.

Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх, хожим амьдралын чанарт нь эергээр нөлөөлөх зэрэг олон ач холбогдолтойг дахин тэмдэглээд төслийн хүрээнд хийгдсэн

ЭРТ ТУСМАА нөлөөллийн аяны видео контентуудыг #SaveTheChildrenInMongolia цахим хаягаар дэлгэрэнгүй үзэж хуваалцах боломжтой.

2025-03-21 18:00:00