• 08 сарын 07, Баасан гараг
“ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН БАГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
101 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын A/375 захирамжаар байгуулагдсан төслийн удирдлагын багийн уулзалт боллоо.

Уулзалтын үеэр АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, төслийн удирдлагын багийн ахлагч В.Наранчимэг Хүүхдийг Ивээх Сан болон Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хүрээнд “Энх бүрд” ӨЭМТ болон 16 дугаар цэцэрлэгт хийгдсэн ажлын үр дүн, цаашид хийгдэх ажлуудыг танилцуулан, санал солилцоо.

Мөн төслийн багийн холбогдох мэргэжилтнүүд Баянхонгор аймагт төсөл хэрэгжсэн нэг жилийн хугацаанд гарсан үр дүнгээ 03 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд танилцуулах юм.

2025-03-20 09:50:00