• 08 сарын 06, Пүрэв гараг
“ХОНГОРЫН ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
223 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2025 оны А/145 дугаар захирамжаар батлагдсан “Хонгорын хүүхэд” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт /2025.04.07/ боллоо.

Уулзалтын үеэр АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч В.Наранчимэг хөтөлбөрт тусгах саналын талаарх судалгааг боловсруулан хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийг хамруулахыг багийн гишүүдэд чиглэл болгов.

Санал асуулгын дүнг ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцүүлэн, хөтөлбөрийг энэ сард багтаан боловсруулахаар тохирлоо.

2025-04-08 14:00:00