• 08 сарын 08, Бямба гараг
"ХОНГОРЫН ХҮҮХЭД" ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхдийн хөгжил, хамгааллын талаар илүү сайн үйлчилгээг хүргэхийн тулд бид "Хонгорын хүүхэд" хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Энэ хөтөлбөр нь хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал болон нийгмийн хөгжилд анхаарах зорилготой бөгөөд таны санал хүсэлт, туршлага бидэнд маш чухал юм. Тиймээс бид эцэг эх, иргэдийнхээ санал бодлыг тусгах зорилгоор дараах судалгааг явуулж байна.

Судалгаанд оролцсоноор та хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, тэдний ирээдүйд үр өгөөжтэй хөтөлбөрийг бий болгоход туслах боломжтой.

Санал өгөх хугацаа: 2025.04.11-2025.04.15

Судалгаанд оролцох холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSf9ZmYOeUH.../viewform...

 

Бид таны санал бодлыг хүндэтгэн авч үзэх бөгөөд энэ хөтөлбөрийг бүрдүүлэхэд туслах чухал алхам болно.

2025-04-11 15:50:00