• 08 сарын 08, Бямба гараг
БҮСИЙН ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРАЛДААН ХАНГАЙН БҮСЭЭС ЭХЭЛЛЭЭ
213 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 05 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан билээ.

Энэ хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийнАра Арена” цогцолборт эхэлж байна. Хуралдаанд: Бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн аймаг, сумдын удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож байна.

“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдааны үеэр таван сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал, дүгнэлтийг хэлэлцүүлэх юм.

Мөн үзэсгэлэн худалдаа, бүсийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулалт, Төслийн танилцуулга, B2B уулзалт, санамж бичиг байгуулах зэрэг дагалдах арга хэмжээнүүдийг хурлын үеэр зохиох юм.

#БүсчилсэнХөгжил

#БүсчилсэнХөгжлийнБодлого

2025-04-14 10:00:00