• 08 сарын 08, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН НЭГДСЭН СЕМИНАР БОЛЛОО
387 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халалт, татлага явуулах тухай А/193 дугаар захирамжаар томилогдсон цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн 04 дүгээр сарын 11-ний өдөр 20 сумын цэрэг татлагаар ажиллах албан тушаалтнуудтай цэрэг татлагын нэгдсэн семинар хийлээ.

Энэ удаагийн цэрэг татлагаар зарлан дуудах мэдэгдлийг иргэнд нэг бүрчлэн хүргэх, иргэдийн хамрагдалтыг сайжруулах болон эмчлэгдэх боломжтой өвчлөлийг эрүүлжүүлэн цэргийн албанд татах зорилтыг тавилаа.

Татлагын үеэр иргэдэд батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах болон цаашид анхаарах асуудлын талаар цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд зааварчилгаа өгч ажиллаа.

ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭН ЦЭРЭГ ТАТЛАГАДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

 

АЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

2025-04-11 18:20:00