• 05 сарын 10, Ням гараг
ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ УГТАЖ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АХМАДУУДАД САЛБАРЫН БОЛОН АЙМГИЙН ШАГНАЛ ОЛГОВ
182 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МҮХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь салбар танхимаас Эх үрсийн баярыг угтаж Худалдаа үйлчилгээний салбарт хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад буурлуудад салбарын болон аймгийн шагналыг олголоо. Шагналыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр хүндэтгэн гардуулав.

ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтнаар Санжаагийн Цэрэндэжид /худалдааны байгууллагад 41 жил ажилласан/

ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтнаар Дэчингийн Мэдрээжав /худалдаа, үйлчилгээ, хүнс үйлдвэрлэлийн салбарт 42 жил ажилласан/

Аймгийн ИТХ-ын дээд шагнал, Соёрхол одонгоор Адьяагийн Жавзанжарав /худалдааны байгууллагад 45 жил ажилласан/

Аймгийн ИТХ-ын дээд шагнал, Соёрхол одонгоор Цэеэрэгзэнгийн Дондогдулам /худалдааны байгууллагад 41 жил тогоочоор ажилласан/

Баянхонгор аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Доржготовын Энхтуяа /Худалдааны байгууллагад 41 н жил тогоочоор ажиллажээ/

Та бүхэнд баяр хүргэе.

 

2025-05-29 18:30:00