• 06 сарын 20, Бямба гараг
АХМАД АЖИЛТНУУДАД АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ, АЙМГИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
187 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад ажилтнуудад салбарын болон аймгийн нэрэмжит шагналуудыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Шагналыг Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардуулав.

"Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль"-иар Жанцаны Цээсүрэн, Жигмэдийн Дуламсүрэн нарыг, аймгийн ИТХ-ын “Соёрхол” одонгоор эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан Чойжилжавын Ганцэцэгийг тус тус шагналаа.

Шагнагдсан ахмадууддаа халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлье.

2025-06-05 00:00:00