• 06 сарын 21, Ням гараг
30 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНТАЙ “STARTUP 2026” АЙМГИЙН УРАЛДААНД 11 БАГ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
14 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Инновац, шинэ технологид суурилсан гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих зорилготой “STARTUP 2026” аймгийн уралдаан өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр эхэллээ.

Аймгийн Засаг дарга Э.Энхбат тус арга хэмжээг нээж, орон нутагт ямар бизнес ирээдүйтэй байгаа болон ирээдүйн бизнес боломжуудын талаар танилцуулж, ороцогч залуучуудад амжилт хүслээ.

Уралдаанд оролцогчид бизнесийн санаагаа бодит төсөл болгон хөгжүүлэх, мэргэжлийн менторууд болон туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, цаашдын санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжид холбогдох давуу талтай юм.

✅ Зохион байгуулагчид:

“STARTUP 2026” аймгийн уралдааныг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, СтартАп Монгол ТББ, аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байна.

✅ Оролцогчид:

Уралдаанд оролцох хүсэлтэй залуучуудыг 2026 оны 4 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүртгэсэн бөгөөд нийт 11 баг өрсөлдөж байна.

✅ Санхүүжилт:

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан 2 залуучуудын багт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 хүртэлх хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 30 сая төгрөгийн санхүүжилт олгоно.

✅ Арга хэмжээний онцлог:

“STARTUP 2026” нь залуучуудын шинэлэг санаа, технологийн шийдлийг бодит бизнесийн загвар болгон хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Оролцогч багууд салбартаа туршлагатай бизнес эрхлэгчид, зөвлөхүүд, мэргэжлийн менторуудтай хамтран ажиллаж, төслийнхөө давуу болон сул талыг тодорхойлон сайжруулах, зах зээлд нэвтрэх стратегиа боловсруулах боломжтой.

Мөн ижил зорилготой залуучууд хоорондоо танилцаж, урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааны эхлэлийг тавих чухал боломж бүрдэж байна.

        </p>
    	    
        <div style= 2026-05-01 14:20:26