• 08 сарын 05, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМАГ СОЛОНГОСЫН "ЭЛЬ” БОЛОН "ЧАМЧУВАН" ЭМНЭЛЭГТЭЙ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ СУРГАХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА
26 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын урилгаар БНСУ-ын “Эль” эмнэлгийн захирал Чу Ки Чоль тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.07.01/ Баянхонгор аймагт ажиллаж байна.

Солонгосын эмнэлгийн төлөөлөгчдийг Засаг дарга Э.Энхбат хүлээн авч уулзан эмч мэргэжилтнүүдээ сургах тал дээр хамтран ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийллээ.

Уулзалтаар хамтран ажиллах санамж бичгийг хоёр тал албан ёсоор байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Баянхонгор аймаг эмч мэргэжилтнүүдийн хоёр талын замын зардлыг хариуцах ба тус хоёр эмнэлгийн зүгээс суралцагчдыг 21 хоногийн хугацаанд сурган, байр, хоолны асуудлыг бүрэн хариуцах юм.

Уулзалтад Нэгдсэн эмнэлгийн захирал Д.Бямбасүрэн, Татварын газрын дарга С.Рэнцэндагва нар оролцов.

Тус эмнэлгийн төлөөлөгчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн уулзалт хийлээ.

 

2026-07-01 23:37:00