• 08 сарын 05, Лхагва гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ 10 МВт НЦС, 10 МВт / 20 МВт БАТТЕРЭЙ ХУРИМТЛУУР БҮХИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛНА
24 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр баруун бүсийн аймгуудыг сэргээгдэх эрчим хүчтэй болгох төслүүдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч 7 хоногт зарлаад байна. Баянхонгор аймгийн тухайд Өлзийт сумын 60 га талбайд Баянхонгор дэд станцад холбогдох 10 МВт НЦС, 10 МВт / 20 МВт.ц Баттерей хуримтлуурын станц бүхий нарны цахилгаан станцыг байгуулах болно. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх сонирхлын бичигт манай аймгийн зүгээс сонирхлоо илэрхийлж энэ оны нэгдүгээр сард аймгийн Засаг дарга Э.Энхбат Эрчим хүчний яамтай холбогдох баримт бичгийг үйлдсэн юм. Төлөвлөлтийн хүрээнд ажлууд үргэлжилж байна.

 

2026-06-29 19:29:00