• 08 сарын 05, Лхагва гараг
АЙМГИЙН ТӨВИЙН УГТАХ, ҮДЭХ ТАЛБАЙГ /ХААЛГА/ ШИНЭЭР БАЙГУУЛНА
88 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Э.Энхбат Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж байна. Өнгөрөгч өдөр "Тэргүүн Богд" дэвжээний галын сорилго барилдааныг Тоорил ханы хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Албан томилолтын хүрээнд Баянхонгор аймгийн харьяат "Хонгор бээс транс" ХХК-ийн ерөнхий захирал Данаагийн Баттулгатай уулзаж, аймгийн төвийн хуучин хаалга байршиж байсан газар угталт, үдэлтийн талбайг байгуулахаар хэлэлцэн тохирлоо.

Дээрх ажилд аймгийн зүгээс зураг төсвийг хариуцан гарган өгөх ба хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр 2026 - 2027 онд байгуулж дуусах юм.

Нутаг орныхоо угтах талбайн өнгө төрхийг өөрчлөх санал санаачилга гаргасан "Хонгор бээс транс" ХХК-ийн захирал Д.Баттулга танд талархал илэрхийлье.

2026-06-29 12:01:00