• 06 сарын 21, Ням гараг
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
330 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.


Тавигдах болзол, шаардлага:
1.Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
2. Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
3. Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.


Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол
боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх
хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах

 

Материал хүлээн авах:
• Хугацаа: 2026 он 05 сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл
• Холбоо барих утас: 89018500

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА

 

 

Байгууллагын нэр

Дотоод нэгж

Албан тушаалын нэр

Ажлын байрны тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Хүсэлт хүлээн авах мэйл хаяг

Холбогдох утасны дугаар

 

 

Төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

 

 
   

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

   

1

АЗДТГ

АЗДТГ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

1

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-2

Бакалавр

Эрх зүй-042 Эдийн засаг-0311 Бусад

Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх

Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.

t.sandag0926@gmail.com

94313494

   
                           

 

2026-05-19 09:30:00