• 11 сарын 21, Пүрэв гараг
"ХОНГОРЫН ЭРХЭТ ЗАНГИЛАА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО" БАЙГУУЛАГДЛАА
19 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон бизнес эрхлэгчид нэгдэн ЖДҮ эрхлэгчдийн санаачилгатай байдал, оролцоог нэмэгдүүлэх замаар үр дүнтэй хамтын ажиллагааг түшиглэн хөгжүүлж бүс нутгийн зах зээлд манлайлах эрхэм зорилго тавин "Хонгорын Эрхэт Зангилаа Жижиг Дунд Үйлдвэрлэл Эрхлэгчдийн Холбоо"-г байгууллаа.

Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан уригдан оролцож өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутагт хийгдсэн томоохон ажил арга хэмжээ, бүтээн байгуулалтыг танилцуулж 2024-2028 онд орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулан хэлэлцүүлэгт оролцлоо.

Мөн урилгаар менежментийн зөвлөх Ц. Өнөржаргал "Менежмент гэж юу вэ?" сэдэвт илтгэл тавилаа.

Хэлэлцүүлгийн үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчид гарсан санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

2024-11-08 14:00:00