• 11 сарын 21, Пүрэв гараг
ХУУЛЬ, ЭРХ  ЗҮЙН ХЭЛТЭС 
463 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

 

 

Хэлтсийн чиг үүрэг:

Хууль, эрх зүйн хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг аймгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулахын зэрэгцээ төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хэлтсийн  зорилт нь:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах, сум, агентлагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах;
  • Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах;
  • Орон нутгийн төрийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН БҮТЭЦ:

Овог нэр

албан тушаал

Харилцах утасны дугаар

цахим шуудан

Ажлын чиг үүрэг Өрөөний тоот
Хэлтсийн дарга
Д.Сарангарав
70444082, 88083504 sarangarav@bayanhongor.gov.mn Нутгаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах сурталчлах, мэдээллээр хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох  саналыг боловсруулах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн  үр  дүнг аймгийн Засаг даргын  Тамгын  газрын даргын өмнө хариуцан тайлагнана. 218
Хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн
Д.Отгонтөгс
70444082, 80043003 otgontugs@bayanhongor.gov.mn Хуууль тогтоомж, тогтоол шийдвэрийн бүртгэл лавлагааны сан бүрдүүлж, баяжуулах, түүгээр иргэн хуулийн этгээдэд үйлчлэх, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хяналт тавих, нийтийн хэв журмыг хангуулах  талаар бодлого боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хууль эрх зүйн хэлтсийн  даргын өмнө хариуцна. 224
Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ж.Лхамдулам 70444082, 95119700 lkhamdulam@bayanhongor.gov.mn Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг суртачлах, иргэдийн эрх  зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хууль эрх зүйн хэлтсийн  даргын өмнө хариуцна. 224
Үндэсний хөтөлбөр, дотоод ажил  хариуцсан  мэргэжилтэн             Б.Анухатан 70444082, 80282472 anukhatan@bayanhongor.gov.mn Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулж, иргэний эрх, хууль  ёсны ашиг сонирхолыг хангуулахад мэргэшил арга хөтөлбөр дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хууль үндэсний хөтөлбөр, хэлтсийн  даргын өмнө хариуцна. 224

 

 

2024-05-21 16:00:00