• 12 сарын 05, Пүрэв гараг
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ТҮҮҮНИЙ ЗАГВАР
444 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. Тус хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олгоно. Харин 4.1.4-т заасан мэргэжлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог.

  • Шинээр сургалтын байгууллага байгуулах, тусгай зөвшөөрөл сунгах, шинэ мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, загвар”-т заасан баримт бичгийг бүрдүүлэн ХНХЯаманд шууд хүсэлтээ гаргана.
  • Шинээр сургалтын байгууллага байгуулах тохиолдол тухайн жилийн 2 дугаар сарын дотор, шинэ мэргэжлээр сургалт эрхлэх, тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сарын 31-ны дотор ирүүлнэ.

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 160000-400000 төгрөг, 22.1.6-д мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулахад тусгай зөвшөөрөл олгоход 60000-150000 төгрөг, 42 дугаар зүйлийн 42.4-д ”... тусгай зөвшөөрөл, ... -ийн хугацааг сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тухай бүрд заагаагүй бол энэ хуульд тусгай зөвшөөрөл олгоход хураахаар заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хураана” гэж тус тус заасны дагуу тэмдэгтийн хураамж төлдөг.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан болон шинэ мэргэжлээр сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан сургалтын байгууллагууд дараах банк, дансанд тэмдэгтийн хураамжийг төлнө.

Хүлээн авагч банк: Улаанбаатар банк

Дансны дугаар:  2611195327

Хүлээн авагчийн нэр: ЧД, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  

Регистрийн дугаар 9082344/

Тусгай зөвшөөрөл авах, сунгах-400000 төгрөг

Шинэ мэргэжлээр сургалтын ажил эрхлэх  зөвшөөрөл-150000 төгрөг төлнө

    “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, загвар” батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/104 тоот тушаалыг хавсралтаас татаж авна уу.

Хавсралт файл 

 

2023-12-28 09:00:00