• 02 сарын 08, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
1812 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

АЛСЫН ХАРАА: 

Хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй Ногоон аймагболно.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Иргэдийн оролцоог хангасан аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн Ногоон аймагболно.

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Оюунлаг, хөдөлмөрч ард түмэн
  • Унаган байгаль (Гурван бүсийн нутаг)
  • Түүх, соёлын дурсгалт газрууд
  • Мазаалай
  • Ил тод, цахим аймаг
  • Иргэн төвтэй, ёс зүйтэй, чадварлаг төрийн алба

ЧАНАРЫН БОДЛОГО:

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй сайжруулж, олон улсын чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, мэргэшсэн хамт олон, орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай үйлчилгээ хүргэнэ.

ЧАНАРЫН ЗОРИЛТ:

- Иргэдийн сэтгэл ханамжийг 5 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлнэ;

- Жил бүр нийт албан хаагчдын 30-аас дээш хувийг сургалтад хамруулж, чадахуйд суурилсан, хариуцлагатай, чадварлаг төрийн албыг бүрдүүлнэ;

- Төрийн цахим үйлчилгээний тоог 143-д хүргэнэ;

- Иргэдийн 50-аас доошгүй хувийн цахим ур чадварыг сайжруулна;

- Нээлттэй мэдээллийн ил тод байдлыг 100% хангана;

- Аялал жуулчлалын амралтын газар, отоглох цэгийн стандарт хангалтыг 100 хувьд хүргэнэ;

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг 10 хувиар нэмэгдүүлнэ;

- Хүн ам, хүрээлэн буй орчинд ээлтэй дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээг 100 хувиар нэгдүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл - Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж эх хэл, хонгор нутгийнхаа түүх, өв соёлоо дээдэлсэн, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол хүнийг хөгжүүлж нийгмийг соён гэгээрүүлнэ.
  2. Хүний хөгжил - Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх тогтолцоог бэхжүүлж, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, нийгмийн идэвхтэй, хүнлэг, ёс суртахуунтай Монгол хүнийг төлөвшүүлж,  гэр бүлд ээлтэй хүний хөгжлийн цогц  бодлого хэрэгжүүлнэ.
  3. Амьдралын чанар ба дундаж давхарга - Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, орон сууцаар хангах боломжийг бий болгон,  дундаж давхаргын хүрээг тэлж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
  4. Эдийн засаг - Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж,  ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурсан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  5. Засаглал - Цахим  технологид тулгуурлан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн төрийн албанд ёс зүй, чадахуйн зарчмыг төлөвшүүлж, үйл ажиллагааны чанар хүртээмж, ил тод байдлыг сайжруулна.
  6. Ногоон хөгжил - Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэвшилтэд ногоон технологи нэвтрүүлж уур  амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.
  7. Амар  тайван, аюулгүй нийгэм - Орон нутагт батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хийлийн аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоо, бүсчилсэн хил хамгаалалтыг дэмжин, хил орчмын нутаг  дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  8. Орон нутгийн хөгжил - Эдийн засгийн өрсөлдөх чадвар дээшилсэн, хүн амын амьдрах ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, дэд бүтэц, ногоон үйлдвэрлэлийг бий  болгосон орон нутгийг хөгжүүлнэ.

 

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын бүтэц:

Хаяг байршил: Засаг Даргын Тамгын Газар, Төрийн Байгууллагын Ордон, Баянхонгор аймаг, Монгол улс

Харилцах утасны дугаар: 70440001, 70442616

Шуудангийн хаяг: info@bayankhongor.gov.mn

Нийгмийн сүлжээний хаяг: https://www.facebook.com/OpenGovOneBayankhongor

 

 

2024-05-21 10:20:46