• 10 сарын 13, Ням гараг
ЦЭРГИЙН ШТАБ
246 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЦЭРГИЙН ШТАБ

 

 

 

Зорилго, чиг үүрэг

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэх, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах, дайчилгааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх мэргэжлийн арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллахад оршино. 

 

ЦЭРГИЙН ШТАБЫН БҮТЭЦ:

Овог нэр

албан тушаал

Харилцах утасны дугаар

шуудангийн хаяг

Ажлын чиг үүрэг Өрөөний тоот
Цэргийн штабын дарга
 Г.Нэмэхбаяр  
70442964, 88700762 baynkhongor@mod.gov.mn Батлан хамгаалах удирдлага төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулж батлуулах, цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэргийн техникийн тоо бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, тодотгол хийх, дайчилгааны даалгавар хангах, нууц хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, улсын хил хамгаалалтанд дэмжлэг үзүүлэх, цэргийн сургуульд суралцах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, анги салбарт гэрээгээр алба хаахыг хүсэгчдийг элсүүлэх, дайчилгааны бэлтгэл үүрэгтнийг сургах, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, дуйцүүлэн хаагчдыг алба хаалгах, халах асуудлыг шийдвэрлэх. Удирдлагыг үнэн зөв оновчтой мэдээллээр хангах, харъяа байгууллагуудынхаа ажилтнуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах. 214 

  Тоо бүртгэл хариуцсан офицер

Г.Болдбаатар

70443213, 89071064   boldbaatar@bayanhongor.gov.mn Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэл офицер, бэлтгэл ахлагч, түрүүч,байлдагч нарын бүртгэл, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах, гэрээгээр алба хаах болон цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийг элсүүлэх, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаах иргэдийн мөнгийг төлүүлж барагдуулах, авто техник хэрэгслэл, зам барилгын машин механизмын тооцоо судалгааг гарган бүртгэж, цэргйин бүртгэлийн аймгийн мэдээллийн санг бүрдүүлэхэд оршино. 215

 Дайчилгааны офицер 

Т.Мөнхбат

70443213, 88579880   munkhbat@bayanhongor.gov.mn Аймгийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, түүний биелэгдэх боломжийг хангах, дайчилгааны даалгаврын дагуу хүн, техникээр нөхөн хангах нөхцлийг бүрдүүлж, тодотголыг тогтоосон хугацаанд зохион байгуулах, Аж ахуй нэгж байгууллага, сум баг, иргэдэд, дайчилгааны тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.  216

Орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан  офицер 

Г.Бат-Өлзий

70443213, 90090987  batulzii@bayanhongor.gov.mn Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед гардан хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд мэргэжил, арга зүйн удирдлага туслалцаа үзүүлэх, орон нутгийн хамгаалалтыг төлөвлөж зохион байгуулах, биелэлтийг хангах төлөвлөгөөг тодотгох, цэргийн насны залуучуудын боловмролын түвшинг дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцах, цэргийн бэлтгэл үүрэгтнийг сургаж, бэлтгэх нууцын хадгалалт хамгаалалтын журам мөрдөж ажиллана. 216

 

2024-05-22 16:00:00