• 11 сарын 24, Ням гараг
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАВ
363 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл -ийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын баг өнөөдөр (2022.06.21) манай аймагт ажиллаж, Засаг дарга болон албаны бусад хүмүүс, төрийн албан хаагчидтай уулзаж, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоо, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, орон нутаг дахь төрийн албаны хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, төрийн бүтээмж зэрэг төрийн албаны шинэтгэлийн тухайлсан сэдвүүдээр мэдээлэл өгч, зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлэн, санал солилцлоо. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тоймлон хүргэе.

ЗӨВД ЗӨӨЛӨН, БУРУУД ХАТУУ ЗАРЧМЫГ ТӨРИЙН АЛБАНДАА БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙГААГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭЛЭЭ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг манай аймаг дахь албан ажлаа Тэмүжин театрын хурлын танхимд өнөө өглөө 08.30 цагт эхэлсэн Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулж буй “Төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал ба стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалтад оролцогчдод мэдээлэл хийж эхлүүлэв. Тус сургалтад аймгийн нийт төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх түвшний албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид гэх мэт 200 шахам хүн оролцсон юм.

Дараа нь түүнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан,

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ -ийн дарга Д.Энхжаргал нар албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэлэхдээ: "Шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хуулиа дээдлэх, хэрэгжүүлэх төдийгүй төрийн албан дахь хандлага, соёлын өөрчлөлт нэн чухал байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Баянхонгор аймаг дахь сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Мөн танай аймгийн тухайд Засаг дарга Д.Мөнхсайхан өөрөө хүний нөөцийн мэргэжилтэй хүн учраас зарим ажлыг жишээ болохуйц хэрэгжүүлж байгаа онцлогтойг гурван зүйлээр тодотгож хэлье. ☑Нэгдүгээрт, орон нутагтаа дутагдалтай байгаа боловсон хүчний судалгааг сайтар хийж, дүгнээд тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааныхаа хөтөлбөр"-төө тусгаснаар тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, их дээд сургуульд хүмүүсээ сурган бэлтгэж байгаа нь зөв ажлын эхлэл юм.

☑Хоёрдугаарт, төрийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулан ахиц гарган ажиллаж байгаа байгууллагууддаа дэмжлэг үзүүлдэг.

☑Гуравдугаарт, зарим нэгэн ажилдаа хайнга хандаж, сахилга алдсан тохиолдолтой эвлэрэлгүй хариуцлага тооцсон жишээ цөөнгүй байна.

Тиймээс ч зөвд зөөлөн, бурууд хатуу зарчмыг төрийн албандаа баримталж буй аймаг гэж онцлон дүгнэж буйгаа илэрхийлье"гэв.

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАВ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Баянхонгор Татварын хэлтэс -ийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.

Тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын “Цахим үндэстэн” болох бодлого зорилт, Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ухаалаг Баянхонгор” зорилтын хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан татварын .... төрлийн үйлчилгээг цахимаар болон нэг цэгээс мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, нэг дор бүх үйлчилгээг үзүүлж байгаа талаарх мэдээллийг Татварын улсын байцаагч Б.Янжинбадам төрийн албаны зөвлөлийн даргад хөтөчлөн танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа хэмнэсэн, шат дамжлагагүй үйлчилгээг богино хугацаанд авах нөхцөл бүрдсэн байна.

Ажилчдын амрах болон спортын төхөөрөмж бүхий өрөө, сургалтын танхим, хүүхэд харах өрөөний тохижилт, үйлчилгээний заалан дахь иргэдэд хандсан мэдээ, мэдээлэл бүхий самбар, тухтай орчинг бүрдүүлсэн байдал болон тус хэлтсийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй цахим шилжилт нь төрийн албаны шинэтгэлийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, стандартыг мөрдөж буй сайн жишээ гэж Төрийн албаны зөвлөлийн дарга үнэлж байгаагаа илэрхийлэв.

"ЁС ЗҮЙ, ХАНДЛАГА ЗӨВТЭЙ ТӨРИЙН АЛБА АЯН"-ЫГ МАНЛАЙЛАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээх, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор “ЁС ЗҮЙ, ХАНДЛАГА ЗӨВТЭЙ ТӨРИЙН АЛБА” аяныг 2021, 2022 онд уламжлал болгон зохион байгуулсан.

Аяны хүрээнд:

1."Өөрөө манлайлж, өөрөө үлгэрлье" төрийн албан хаагчдын шинэ санал, санаачлагыг дэмжих;

2. "Мэргэшсэн төрийн алба- Мэдлэг, чадвар, сэтгэлээр бэхжинэ" сэдэвт төрийн албан хаагчдын 3 үеийн уулзалт зохион байгуулах;

3. "Чадварт тулгуурлаж, чанар хүртээмжтэй үйлчилье" үзүүлэх сургууль зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлэн аймгийн хэмжээнд дараах ажлыг зохион байгуулсан аж. Үүнд:

1.Шинэ санал санаачлага, ажлын бүтээмжээрээ хамт олноо манлайлан ажилласан албан хаагчаа хамт олноосоо шалгаруулан туршлагыг бусдад түгээсэн,

2.Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан,

3.Төрийн албаны тухай хуууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбар зөвлөлөөс хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлсэн,

4.Байгууллага бүр ахмад, идэр, залуу 3 үеийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, төрийн албаны залгамж чанарыг хадгалах, идэр үеийн манлайлал, залуу үеийн санал санаачлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан, түүнийгээ дүрсжүүлэн вивео нэвтрүүлэг хийж, иргэд, олон нийтэд сурталчилсан байна.

Аяныг зохион байгуулснаар;

~Аймгийн хэмжээнд төрийн албаны нэр хүнд дээшилж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт, мэдлэг нэмэгдсэн.

~Аяны хүрээнд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг сурталчлах, таниулах зэрэг ажлыг эрчимжүүлсэн нь Төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж байна.

~Салбар зөвлөлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбох өргөдөл, гомдлын тоо 33 хувиар буурсан гэдгийг ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БАЯНХОНГОР

АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ-өөс мэдээлсэн юм.

2022 онд "Ёс зүй хандлага зөвтэй төрийн алба" аянд манлайлсан байгууллагуудад өнөөдөр Тэмүжин театрт болсон сургалтын үеэр талархлыг гардуулж өглөө.

2022-06-21 16:00:56