• 05 сарын 10, Баасан гараг
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЧОЙДОНГИЙН ГАНЦЭЦЭГ
61 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХОНГОР НУТГААС ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛТОН ТӨРЛӨӨ

Хөнгөн аж үйлдвэр үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын өдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар

 

Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.

 

2024-03-26 19:00:00