• 09 сарын 21, Бямба гараг
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
83 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвөөс Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах арга хэмжээний цар хүрээг тэлэх, талуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ, "Хос есөн алхам" ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгууллаа.

Хамтран ажиллах чиглэл:

☝️Өсвөр үе, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох

☝️ Хорт зуршил, буруу дадал хэвшлээс урьдчилан сэргийлэх

☝️ Сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн боловсрол олгох

☝️ Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих

☝️Ганцаарчилсан болон бүлгийн сургалт

☝️Гарааны бизнес эрхлэхийг дэмжих сургалт

 

                                               БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-04-10 14:00:00