• 12 сарын 23, Даваа гараг
УИХ-ЫН ГИШҮҮН, БАЯНХОНГОР АЙМГИЙН МАН-ЫН ДАРГА Л.ЭЛДЭВ-ОЧИР ТОЙРГИЙН СУМДУУДДАА АЖИЛЛАЛАА
287 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус чуулган 2016.09.09-нд завсарлаж хаалтаа хийсэн бол намрын чуулган 10-р сарын 3-нд  нээлтээ хийнэ. Чуулган завсарласан энэ үеэр УИХ-ын гишүүд орон нутагтаа ажиллаж байна. Баянхонгор аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир 9-р сарын 19-25-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаа. Түүний хамтаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хангайн сумдаар ажилласан бөгөөд ард иргэдтэй хийх уулзалтаа Эрдэнэцогт сумаас эхлүүллээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ард иргэд МАН-д итгэл хүлээлгэж үнэмлэхүй олонхи болгосонд талархаснаа илэрхийлээд, УИХ байгуулагдсанаасаа хойш шуурхайлан ажилдаа орж, зохион байгууллалтаа хийж,  түүхэндээ байгаагүй богино хугацаанд Засгийн Газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь байгуулж , салбар салбарын мэргэшсэн хүмүүсийг сайдад томилож мэргэжлийн засгийн газраа байгуулан ажилд нь орууллаа. Түрүүчийн дөрвөн жилийн засаг барьж байсан намын явуургүй үйл ажиллагаа улс орныг бүхэлд нь туйлдуулжээ. Засгийн эрх авсанаас хойш илэрч байгаа хэд хэдэн ноцтой тоо баримт гэрээ хэлэлцээрүүд тодорхой гарч ирж байгаа бол зарим нь олдохоо больж байна. Улс орны нийгэм эдийн засаг 4-н жилийн хугацаанд нэн хүндэрсэнийг УИХ, Засгийн Газар, ард иргэд гээд аль аль шатандаа бүгдээрээ ойлгож мэдэж байж үүнээс хэрхэн яаж хурдан гарч, улс орноо яаж сэргээж хөгжүүлэх үү гэдэг асуудлыг хамтаараа ярилцах зайлшгүй шаардлага байгаа учраас үнэнийг ярьхаас өөр арга байхгүй гэдгийг хэлээд тэрээр мэдээллээ тоо баримттайгаар хийлээ.

1. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн жилүүдэд  шат дараалан буурсан. 2011 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 1,3 хувийн функтээр унасан.  

2. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. 2011 онд 4,6 тэрбум долларын хөрөнгө оруулалт гадаадаас орж ирж байсан бол 2015 онд 115 сая доллар болж дариу 42 дахин буурсан.

3. Гадаад вальютын нөөц байхгүй болсон. 2012 онд 4,1 тэрбум долларын вальютын нөөцтэй байсан Монгол улс өнөөдөр нэг ч төгрөг байхгүй бүр 429 сая долларын алдагдалтай болсоныг Монгол Банкнаас мэдээлсэн.

4. Монгол Улсын зээлжих зэрэглэл B- буюу хамгийн муу үзүүлэлттэй болсон. 423 тэрбум америк долларын гадаад өр үүссэн.

5. Улсын нэгдсэн төсөв 1,8 их наяд төгрөгний орлогын алдагдалтай байна.

6. 4,4 их наяд төгрөгний орлогын тасалдалт бий болсон.

7. Төсөвт тусгагдаагүй хууль бус санхүүжилтүүдийг олон хөтөлбөрт олгосон. Тухайлбал 1 их наяд 135 тэрбум төгрөгөөр сайн хашаа, сайн малчин, сайн хувьцаа, сайн оюутан зэрэг үр ашиг төдийлөн өгөөгүй үйл ажиллагаа, хөтөлбөрт зарцуулсан байх юм. 

Мөн Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй байдаг 134,813 ААН-ээс 66,388 нь өнөөдрийн байдлаар үүд хаалгаа барьж дампуурлаа зарласан зэрэг тоо баримтуудыг гаргаж тавьлаа.

Тэрээр хэдий Монголчууд бид цөөхүүлээ ч цөөн хэдхэн хүн амдаа, ААНэгжүүддээ дэндүү их ачаалал дарамтыг төрийн зүгээс үүрүүлж байсан алдааг засхын тулд шат шатандаа анхаарч ажиллах болно гэлээ. Хөдөө орон нутгийн иргэдийн зүгээс их хурлын гишүүний хийсэн бодит мэдээдэлд дор бүрнээ дүгнэлт хийж шогшорч, харамссан өнгө аясыг уулзалт бүрт гаргаж байсан юм. Галуут сумын 6-р багийн өндөр настан н.Лувсанбалдан хаа хаанаа хариуцлага тооцдог тогтолцоо ер алга. 4 жилийн хугацаанд дураараа дургиж баахан идэж уучихаад л сонгогдоогүй нэрээр яваад өгдөг. Хэдий хэр юм хэн нь идэж уугаад түүнд хэн хохироод байгааг нээлттэй зарладаг болмоор байна. Шалгаж хянадаг, хариуцлага тооцдог жишигийг та бүгд тогтоочихвол төрийн ажил саадгүй явах хамгийн том амжилт бас зөв гараа нь болно шүү. Энэ тал дээр та бүгд анхаарч өөрсдөө үлгэрлэж ажиллавал иргэд чинь талархах болно шүү ч гэж байлаа.

Тус уулзалтанд оролцсон иргэдийн зүгээс бид бүсээ чангалдгаараа чангалж л байна. Хэтэрхий удаан чангалуулж, энэ байдлаа удаан үргэлжүүлвэл бид чинь тэсэхгүй шүү гэдгийг ч захиж хэлж байлаа. Их хурлын гишүүн энэ үеэр байдал хүнд гээд бид бүгдийг танахгүй хийх ёстой ажлаа хийж үргэлжлүүлдэгээр нь үргэлжүүлнэ. Тухайлбал  нийгмийн халамжийн бодлогоо зогсоохгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгнө. Гэхдээ амьжиргааны түвшинээс хамаараад бэлэн болоод бэлэн бусаар олгоно. Ингэхдээ нийт хүн амынхаа 60 хувьд нь бэлнээр сар тутамд олгох бол үлдсэн 40 хувь буюу бололцоотой айл өрхийн хүүхдийн мөнгийг хуримтлал үүсгэж дансанд нь төвлөрүүлэх хэлбэрээр өгнө. Мөн оюутны 70,000 төгрөгийг өгхөөс гадна “Цалинтай ээж” хөтөлбөрийг явуулж, урт наслах тусам нэмэгдэх “Ач санах” тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ.

Баянхонгор аймгийн МАН-ын дарга Л.Элдэв-Очирийг УИХ-ын гишүүн болсноос нь хойшхи хугацаанд түүнд хаягласан 400 гаран өргөдөл иржээ. Эдгээрийг нэг бүр ангилаад үзэхэд 1-рт ажлын байр, 2-рт сургалтын төлбөр, 3-рт эмчилгээний зардал хүссэн өргөдлүүд байгаа ажээ. Ирсэн өргөдөл бүрийг шийдэх боломжтой байдлаар судлан үзэж хариуг дариу мэдэгдэж байгаагаа тухайгаа  ярьж явсан тэрээр Монгол улсын их хурлын гишүүний цалингаа ч тойргийнхоо иргэд сонгочдод зориулах юм байна.

Энэ мэт байдлаас харахад иргэдийн нуруун дээрх ачаа ихэд хүндэрсэн байдалтай байна. Гэхдээ Монгол төрийн зүгээс иргэдийнхээ ачаан дээр ачаа болох аливаа асуудалыг бий болгохгүйн тулд бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ ч хэлж байлаа. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийн сумдынхаа иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэрээ Жаргалант суманд хүүхэд харах үйлчилгээ явуулдаг иргэн Ю.Наранчимэгт 500,000 төгрөг, Заг сумын соёлын төвийн эрхлэгч Н.Орхонтамирт эмчилгээний зардалд нь 1 сая төгрөгний мөнгөн тусламж үзүүлснээс гадна малчдаа мөнгөжүүлж орлогожуулах үүднээс малын гаралтай түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийг хэд хэдэн сумдад нийлүүлхээр боллоо.  УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Жаргалант, Заг, Гурванбулаг сумдад ажиллахдаа 1000 орчим иргэдтэй уулзалт хийсэн юм.

Түүний төрсөн нутаг Гурванбулаг сум ундны усны хүндрэлтэй асуудалтай тулсаар багагүй хугацааг үзэж байна. Их хурлын гишүүн ирэх онд Гурванбулагчуудын ундны усны асуудлыг нь шийдэж хоёр усан сан байгуулж зөөвөрлөх байдлаар бүрэн шийдвэрлэж өгхөөр боллоо.  Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийн сумдын иргэд хөдөлмөрчидтэй нүүр тулсан уулзалт хийхдээ  УИХ, Засгийн Газраас ирэх онуудад баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлын тухайд дэлгэрэнгүй мэдээлэлийг иргэдэд өгч,  өөрийн зүгээс тойрогтоо хийх ажлуудаа эхлүүллээ. Мал аж ахуй амин судас нь болсон Монгол орныхоо нүүдэлчин өв уламжлалыг хадгалан тээж авч яваа мал малчин хоёрынхоо талд ямагт зогсож, Хөдөө аж ахуйн холбогдолтой асуудал бүртэй нягт уялдаж ажиллах гишүүн байхаа албан ёсоор хэлж явсан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир МАНамаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжинэ. Учир нь Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх хөтөлбөрт МАН-ын мөрийн хөтөлбөр нэг ч зүйл орхигдуулалгүйгээр тэр чигтээ багтсан. Иймд улс орныг хүнд нөхцөл байдалтай хүлээж авсан хэдий ч бид хийх ажлаа хийх болно. Ардын намын юмуу Ардчилсан намын Монгол гэдэггүй биздээ. Бид нэг л МОНГОЛ улсын иргэн. Хийрхэж улс төржихөө л байчихая хүмүүсээ! Төрийн залгамж чанар гэж байх ёстой. Ардчилсан намын барьж байсан цэцэрлэг гээд бид гацаахгүй зогсоохгүй үргэлжлүүлээд л хийнэ. Нэг л МОНГОЛ ЭХ ОРОНТОй нэг л нэртэй МОНГОЛ ХҮМҮҮС болхоор нийт ард иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж энэ удаагийн Парламент, Засгийн газар ажиллах болно гэж албан ёсоор мэдэгдлээ.

 

 

 

2016-09-30 03:22:16