• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА ЦЭВЭР ХОТЫНХОНТОЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ БАРИЛАА
236 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор хотын нүүр царайг өдөр тутамдаа өөрсдийн хөдөлмөр бүтээлээр тордож тодотгож авч явдаг энэ хамт олон дөчүүлээ.

Өглөөний 8:30 гэхэд ажилдаа гардаг цэвэр хотынхонтой ажилд гархаас нь өмнө аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хотын захирагч Ж.Мөнхсоёл, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр нар хүлээн авч өглөөний цай барингаа ажилчдтай амьдрал ахуй, ажил байдлынх нь талаар санал солилцлоо.

“Цэвэр хот” ОНӨХХКомпань нь захиргаа удирдлага, тээвэрлэлт засвар, цэвэрлэгээ үйлчилгээний үндсэн 3 хэсэгтэй. Хот дотор хог тээвэр, орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээ, нохой устгал гэсэн 3 төрлийн үйл ажиллагааг хариуцан явуулдаг.

Баянхонгор суманд эзэнгүй 900 орчим нохой байсны 600 гарныг нь устгаж нохой устгалын ажлыг 70 хувьтай явуулж байгаа юм байна.   

 Гэр хорооллын айлуудын хогийг сардаа нэг удаа, орон сууцны айлуудын хог хаягдалыг өдөр бүр ачдаг хэрнээ адилхан 3000₮-ний үйлчилгээний төлбөр авдаг жишиг тогтсоныг өөрчлөх, машин механизм нь хуучирч нилээд хэсэг нь эвдэрсэн учир парк шинэчлэлт хийх хүсэлтэй байгаа тухайгаа цэвэр хотынхон аймаг сумын удирдлагуудад ярилаа.

Өнгөрсөн онд “Цэвэр хот” ОНӨХХК-д 40 орчим сая төгрөгний өр үүссэн байсан нь тухайн байгууллага үйл ажиллагаагаа жигд явуулахад нилээд хүндрэл үүсгээд байгаа тухайгаа аймгийн удирдлагуудад уламжилсаны хүчинд 27 сая төгрөгний өрийг нь орон нутаг шийдвэрлэж өгч татвар, нийгмийн даатгалын өргүйгээр шинэ оноо угтах боломжийг олгож өгчээ.

Тухайн байгууллагын ажилчдын цалин 192,000 - 370,000₮ байдаг ба цалингаа нэмэгдүүлэх ажил арга хэмжээг өөрсдийнхөө хүчээр нэмж хийх боломжтойг аймгийн удирдлагууд хэлж байсан. Уулзалтын төгсгөлд аймгийн  Засаг дарга цэвэр хотынхныг шинэ жилийн  баяртаа гэр бүлийнх нь хүнтэй  оролцуулах зардлыг шийдвэрлэж өгсөн гэдгээ хэлж амжилт хүслээ.

2016-12-16 06:41:50