• 12 сарын 23, Даваа гараг
Аймгийн ЗДТГ-т ажлын уялдаа холбоог сайжруулах төсөл хэрэгжинэ
247 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт Засаг даргын Тамгын газарт “ЗДТГ-ын хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо, дотоод үйл явцыг боловсронгуй болгох нь” төсөл хэрэгжихээр боллоо. Тус төсөл энэ сараас тавдугаар сарын нэгний хооронд хэрэгжинэ.

GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслөөс зарласан уралдаанд ийнхүү Баянхонгор аймаг шалгарч, 5 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.

Төсөл хэрэгжсэнээр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дотоод үйл явцын уялдаа холбоо боловсронгуй болгох, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, байгууллагаас гарч буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах ажил хийгдэж аж. Мөн цаашлаад гадаад, дотоод хэрэглэгч буюу хэлтсүүд, төрийн байгууллагууд, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

                                                                                                                        Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

2017-01-24 10:39:52