• 12 сарын 23, Даваа гараг
Үр дүнгийн гэрээ байгууллаа
248 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга өөрийн харъяа агентлаг, газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын харъяа 23 хэлтэс, газар, боловсрол, соёл урлагийн 21 байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг  үзэглэлээ.

 

Уг гэрээг байгуулснаар   үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгч байгаа юм.  

Мөн энэ үеэр холбогдох хууль, тогтоомжид заасан иргэний үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд багачуудын төлөвших, хөгжих боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн зарим хамт олон, иргэдийг шагнаж урамшууллаа. Өөрийн санаачилгаар цэцэрлэгүүдэд хандив, тусламж үзүүлсэн Номундалай ахлах сургуулийн Мөнхжигүүр багштай 6в ангийн хамт олон, иргэн Д.Даваасүрэн, Ч.Долгор, Д.Цээрэгзэн, Д.Март, С.Ариунтуяа, Цэнд-Аюуш нарыг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, үнэ бүхий зүйлээр урамшууллаа. 

 

2017-02-02 05:45:42