• 12 сарын 23, Даваа гараг
Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба байгуулна
184 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БОАЖГазар нь 2001 онд алба гэсэн статустайгаар байгуулагдаж 2008 онд газар болж өргөжижээ. Сумдын байгаль хамгаалагчдыг оролцуулаад 46 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүтцэд аялал жуулчлал хэмээх том салбарыг хариуцсан ганц мэргэжилтэн ажиллаж иржээ.

 

Аймаг орон нутаг дэлхийн олон орны эдийн засгийн чухал салбар боолсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоод, гадаадын жуулчдыг орон нутагтаа татаж, эдийн засгаа солонгоруулах зорилтыг өмнөө тавьж буй энэ цаг үед нэг хүний орон тоо бодлого хэрэгжүүлэхэд хангалтгүй байгаа юм.

 

Тиймээс БОАЖГ-ын дэргэд шинээр Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо. Ингэснээр аялал жуулчлалын цогц бодлогыг хэрэгжүүлэх боломж, цар хүрээ нэмэгдэнэ гэж үзжээ. Тус алба нь жуулчдыг татах олон талтын арга хэмжээг оновчтой зохион байгуулах үндсэн үүргийг хүлээж байна. 

2017-02-02 06:25:08